За баяртай банжигийнхан гайхамшигтай найрсаг улс шүү та бүхэнд би баярладаг дахиж энүүгээр харагдаж үзэгдэхгүй болсондоо баярладаг шүү...
Тиймээ 2 сар гараад л ирэхээр Залуусын ярианы сэдэв Валентин харин ахмад хөгшид, аав ээж нарын ярианы сэдэв толгойны өвчин нь Цагаан сар болдог байх нь.
Өнөөдөр өглөө гарч ажил амжуулж явахдаа алхмаар санагдаад л зөрсөн залуус болгоны аманд Валентин. Зарим нь Валентин-р би сингле болох гэж байгаа гээд л зарим нь нэг олж аваад тэмдэглэх юмсан гээд л сонирхолтой бас өрөвдөлтэй яриа өрнүүлсээр алхана.
Бэлэг дурсгалын газруудаар нүдэнд нь хайр гэрэлтсэн залуучууд холхино. Харин бэлэг дурсгалын худалдагч нарын нүд гялалзаад л... Дандаа л нэг төрлийн уут чимэглэл чихмэлүүд л байх юм.
Та бүгдийн хэн чинь яг чин сэтгэлээсээ энэ Валентиныг тэмдэглэж өнгрүүлэх гэж байна. Зарим нь зүгээр л нэр төдий болгоод дуусгах бол сонирхолтой юм... Зөвхөн энэ өдөр л та нар хайртдаа бэлэг өгдөг үү???
Бас төрсөн өдрөөр нь л бэлэг өгж баярлуулдаг уу???
Заавал нэг өдөр зааж та бэлэг өгч хайртай хүнээ баярлуулдаг юм гэж үү
Өдөр болгон л баярлуулж хамтдаа байх ёстой юу???
Хамгийн гол нь чин сэтгэлээсээ л байх ёстой бүх юм тийм ч гайхамшигтай биш байсан ч зөвхөн зүрх сэтгэлээсээ хандаж чадуул хайртай хүн чинь мэдрэнэ... би ингэж боддог.
Бэлэг авах гээд догдолж байгаа залуусыг харах маш их таатай байлаа. Бүгд жинхэнэ хайраа олчихсон Валентин-г маш сайхан мартагдашгүй тэмдэглээсэй гэж хүсэж байна. Надад тохиолдсон зүйл дахиж хэзээ ч ямар ч хос-д битгий байгаасай...
Би ч гэсэн түүндээ бэлэг авах гэж байгаа...
Өглөө босоод гэрээсээ гарлаа... Чи бид 2-н анх танилцсан кафе-гаар нэг шагайлаа чи бид орох болгондоо цонхон талд суудагсан тэнд суугаад захиалдагаа захиаллаа гэхдээ 2-г. Чимээгүйхэн 2лангийн уучихаад гараад явлаа.
Гадаа өнөөдөр яагаад ч юм уйтай байх шиг... Танай сургуулийн гадаа ирчихжээ нэг л мэдэхэд. Хөл минь тархи минь юунд ч захирагдахгүй зөвхөн ЗҮРХ СЭТГЭЛ-н дуудлагаар энд ирчихжээ. Чи намайг хүлээдэг номын санд чи л байнга суудаг газар ороод бид 2-н уух дуртай УНДАА-г тавиад гарлаа.
Хамтдаа танайхруу ихэнхдээ алхаж харьдаг замаар би явлаа... Хамгийн анх чи тийшээ намайг дагуулан орж амттай зүйлс 2-лаа идэж байсан тэр газарлуу би орлоо. Анх суусан газартаа суухыг хүссэн авч байрлал нь өөрчлөгдчихсөн байх юм. Нэг ширээн дээр очиж сууж тэр өдөр чи бид 2-н захиалсан зүйлсийг захиаллаа. Өөрийнхөө захиалсаныг бүгдийг нь нулимстайгаа хольж идчихээд чамд захиалсан зүйлс үлдсэнсэн тэр газарт.
Тэндээс гараад зүүн гараараа чамайг хөтөлсөн байдалтай ганцаар танайхруу алхана. Чи бид 2 тэр замаар маш олон удаа алхжээ хамтдаа. Бүх сайхан дурсамжууд сэдэрсээр. Түүгээр нь зөндөө олон хосууд ахлдаг байсаныг урьд нь анзаардаггүй байждээ. Танай гэрийн бараа харагдаж зүрх минь хүчтэй цохилоно.
Үргэлж хамтдаа орж амттай юм авч иддэг байсан бүх дэлгүүр сүпермаркетуудаар бүгдэнгээр нь ормоор санагдаад ихэвчлэн авч иддэг зүйлсээ цуглуулаад би гарч орцруу чинь...
Шатаар дээшээ өгсөх тусам хэцүү байлаа үүдний чинь өмнө хэдэн минут дуугүй тогшиж чадахгүй зогслоо. Ууттай юмаа үүдний чинь өмнө үлдээгээд буцаад гараад гүйчихлээ мэдэхгүй л юм.
Автобусны буудалруу алхаж явахдаа чи минь үргэлж цонхон дээрээсээ баяртай гэж далладагсаныг санаад эргэж хартал тэр цонхнууд дунд чи минь алга...
Миний суух ёстой автобус 2 ч удаа өнгөрлөө 3 дах-д нь суугаад БИ ЦОНХ РУУ ЧИНЬ ШИРТЭЭД амандаа "Баяртай, Би чамд хайртай" гэж зөөлөн шивнэлээ...
Би цонх руу чинь ширтсээр л...
Хайрын тухай хэдэн үг чичлий
Бид нар бяцхан жаал байхдаа хайрын тухай өөр өөр ойлголттой байж. Цаг хугацаа өнгрөх тусам бидний мэддэг ХАЙР-ууд нэмэгдэж бас өөрчлөгдөж байдаг. Хүмүүн бид нар дэлхий ертөнц дээр ирэхдээ л ХАЙР-аар ирдэг боловуу гэж боддог бас... Бүрэлдэн тогтохдоо 2 хүний хайраас л бүтдэг тиймээс бид төрөлхийн ХАЙР гэсэн мэдрэмжийг мэддэг байх нь.
Гэхдээ зарим нь яг жинхэнэ ХАЙР-аар бүтсэн үгүйг мэдэхгүй лдээ. Хүний амьдрал хар цагаан шүү дээ. Ямар ч шалтгаан байж болно. За энэ бүхнийг дурьдахыг хүссэнгүй ээ.
Хүн тэгхээр ХАЙР ДУРЛАЛ-н амьтан бид бие биеэндээ татагдаж нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах тэр сэрэл мэдрэмжийн төлөө төрсөн ч юм шиг. Тэр гайхамшигтай нандин мэдрэмж буюу ХАЙР-аас бяцхан үрс нар бий болдог.
Хүн өөрөө нийгмийн амьтан хэн нэгэнтэй харьцаж ярилцаж уулзаж инээж баясаж уурлаж бухимдаж гомдож байж нийгмийн амьтан гэдэгээ мэдэрдэг. Бид үүгээрээ ялгагддаг.
Хэн нэгэнтэй ямар нэг байдлаар харилцаж байх ёстой. ЁСТОЙ хэрвээ харилцахаа больвол тэр хүн гэдэгээ нэршил ухагдахуунаа алдана. Хэн ч биш болж хувирна. Аажмаар ГАНЦААРДАЛ нөмөрнө. Хүн хараад байхад үхэхээс биш харин ГАНЦААРДАХААС илүүтэйгээр айдаг. Яагаад гэвэл ГАНЦААРДАЛ үхэлрүү хөтлөгч нэгэн. Та боддоо хэнтэй ч ярихгүй харилцахгүй байна гэдэг аймшигтай.
ГАНЦААРДАЛАА зарлаж тусгаар тогтнолоо та хэдийгээр зарлаж байгаа ч та ГАНЦААРДААГҮЙ танд найз нөхөд үлддэг. ХАЙРТАЙ хүнээс салсан гээд та шаналдаг хэн ч үлдээгүй, хэн ч байхгүй мэт.
Алхам тутам, амьсгалах мөч болгоноо түүнгүйгээр үл төсөөлөнө. Ирээдүйд юу ч олж харахгүй. Дуу хүртэл чамаар тохоорхож түүнийг чинь сануулна. Багтрах шахсан сэтгэлээ хэнд ч хамаагүй сад тавьж ярилцмаар байна.
Гэвч урьд нь ийм тохиолдолоо зөвхөн түүндээ ярьж тайвширдаг байсан тул одоо хэн ч байхгүй л мэт. Хаашаа л харна хөтлөлцөөд инээлдэн алхаж буй хосууд, кино үзнэ хайр дурлалын тухай. Интернэтээр ямар нэгэн сайтуудаар орно хайрын тухай.
юу ч биччихэвдээ эгэгэ
Өглөө нэгэнтээ болжээ
Өрвийсөн үс нь толгой дээр нь
Өрөөсөн оймс нь нүүрэн дээр нь
Өдөн хөнжил нь биеэн доор нь
Хоёр хөл нь тархиндаа захирагдахгүй ээ
Жолоогоо алдуурсан адуу шиг
Жорлонгийн зүг хурд мэднэ
Зогсоо зайгүй огихдоо
Зовлон ингээд дууссаныг мэдрээгүй
Ахиад 100 татах хүсэл
Ам ходоод уушиг нь биш
Атгаг хорон санаа нь хүснэ
Өлөн ходоодруугаа цутгана
Өөдгүй архичины 1 өглөө
Нэг архины тухай нийтлэл уншаад гэнэт харваж ирсэн мөрт шүлэг гэхэд хэцүү л юмдаа
2-р хэсэг " Захидлын эзэн"
Тэр одоо 36-н настай өсөж дэвжиж яваа залуу. Алдар нэр хүнд мөнгө төгрөг эрх мэдэл бүгд бий.
Гэхдээ энэ залуу эдгэшгүй нэг аймшигт өвчинөөр олон жил шаналж буй ганцаардмал эрэгтэй.
Уг залуу нэгэн өдөр эмнэлэг дээр очиж шинжилгээ өгж гэнэ. Сүүлийн 1 сар түүний бие эрс муудаж байгааг залуу өрийн эрхгүй мэдэрч ийм шийдвэр гаргаж гэнэ.
Маргааш нь залуу шинжилгээний хариу гарсаныг дуулаад эмчтэй уулзахаар ажлаасаа гарлаа.
Эмч түүнлүү нухацтай харж уучлаарай энэ мэдээг дуулгах надад таагүй байна та сэтгэлийн хаттай байгаарай гэж гэнэ.
Залуу өөрт нь үхэл заналхийлж байгааг өөрийн зөн совингоор мэдэрч тайван байхыг хичээн:
Эмчээ тэгээд та надад хэлээч гэтэл
Эмч та нойр булчирхайн хорт хавдартайн байна эцсийн шатандаа орчихжээ гэж гэнэ.
Залуу ч бараг гадарлаж байсан юм шиг тиймдээ эмчээ би хоногийн 24-н цагийн 4-н цагт нь л арай чүү унтаж чаддаг юм гэжээ.
Эмч танд бас нэг эдгэшгүй сэтгэлийн шаналал шарх байдаг юм шиг байна олон жилийн туршлагаар энэхүү өвчинөөр өвдсөн хүмүүсийн дийлэнх нь сэтгэлийн шаналал стрессээс болж өвчилсөн магадлал өндөр байдаг юм. Хэрвээ та хүсвэл тэр зүйлээ надад яриач энэ нь танд хэрэгтэй гэжээ.
Залуу бодлогшронгүй харцаар эмчрүү ажин харж ингэж ярьж эхэлсэн:
Одоогоос 15-н жилийн өмнө нэг гайхамшигтай үзэсгэлэнтэй бүсгүй миний зүрхийг хэнэггүй хирнээ зоригтойхон шархлуулсан хамгийн ариун нандин хайр дурлал минь тэр байлаа. Би тэр хүнд өөртэй итгэдэгээсээ илүү итгэж бүхий л зүйлийг мөрөөдөж төлөвлөж явсан юмаа тэгээд л нэг өглөө намайг аймшигтай үгээр буудчихсан хүнд шархадсан хэдий ч би үргэлж зүрхэндээ тээж явна гэж амласан юм
Ам нээсэнийх уушиг нээ гэдэг байхаа эмчээ
Тэгээд би тэр үеэс хойш яг 5-н жилийн дараа одоогийн энэ өндөрлөгт хүрэх замдаа орчихсон надад бүхий зүйл байлаа тэр үед би тэр гайхамшигтай бүсгүйгээ санаж одоо л би түүн дээрээ очиж бүхий зүйлийг эхнээс эхлүүлж уучлахыг хүсээд
Баглаа цэцэг сүйн бөгж бас нэг томоос том Арслан аваад бид 2 2лаа АРСЛАН-гийн ордон л доо. Машиндаа суугаад очсон тэгэхдээ бүх юм нэгэнтээ оройтчихсон байж билээ. Тэгээд хаалганых нь хонхыг дарж чадалгүй зогссоор тэгээд баглаа цэцэг арслан 2оо гэрийнхэн үүдэнд орхичоод явсан түүнээс хойш 10-н жил нисэх мэт өнгөрчдээ.
Тэгээд би муу хүн байж магадгүй лдээ би хувийн мөрдөгч хөлслөн өдөр болгоных нь амьдралыг мэдээлж зураг авчирж бай гээд түүнийхээ амьдралыг 10-н жил ганцаарханаа алсаас ажин амьдарлаа одоо би түүнтэй уулзмаар байвч сэтгэл зүрх минь зөвшөөрөхгүй байна. Товчхон таньд л гэж дурсаж ярилаа.
Эмч удаан сонссоны эцэст би таньд зөвлөж хэлэхэд та нэг очоод уулзаач гэж хэлмээр байна яагаад гэвэл танд 1 сарын хугацаа л үлдэж. Би танаас энийг нууж чадахгүйг та ч би ч мэдэж байгаа шүүдээ. Хайраас олсон шархыг хайр л эдгээдэг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан юм байна.
Эмчээ би чадахгүй гэдгээ л сайн мэдэж байна гэхдээ би түүнд нэг захиа бичнээ Түүний минь дурсамж болж үлдсэн зүйлс байдаг юм тэр бүхэнийг одоо би хадгалж явж чадахгүйгээс хойш захиатайгаа хамт илгээх гэсэн хүсэлээ биелүүлээд 1 сар амьдрахад надад харамсах зүйл алгадаа.
Хэрэг гарвал танруу ярьж байх болно эмчээ хааяа нэг ажлын алжаалыг чинь тайлж миний болон таны дурсамжийг ярилцаж байж болно биздээ би таныг найзаа гэж бодлоо энэ миний нэрийн хуудас надруу залгаарай.
1-р хэсэг "Ил Захидал"
Нэгэн гайхамшигтай бүсгүйд илгээмж ирж гэнэ. Бүсгүй хэнээс ирсэнийг нь мэдэх гэж эргэж тойруулсан ч нэг бичиг бүр буцах хаяг ч харагдсангүй. Баярлан догдолж айж илгээмжийг задалтал нэгэн ил захидал, бас нэг бугуйвч, нэг ширхэг зөөлөн чихэрний хамт гэрэл зураг гарж ирж гэнэ. Яаран захидлыг задлан унштал:
Сайн байна уу Нар ээсэн сайхан өдрийн мэнд бүсгүй минь. Бугуйвч Чихэр Зураг гуравыг хараад чи намайг хэн гэдгийг мэдсэн бол уу! Чи санаж байнаа уу тэр бугуйвчийг тиймээ анх чамтайгаа танилцаад сар гарамын дараа шинэ жил дөхчихсөн үе шиг санагадана чи минь нэг бугуйвч зүүгээд ирсэн тэгээд л би чамаас ямар гоё зүүлт вэ надаа өгчих гээд зүүчээд тэр чигтээ энэ чинь минийх гээд авчихсаныг. Зөөлөн чихэр чиний гайхшралыг төрүүлж магадгүй ээ. Би маш сайн санаж байна чи надад анх тэр өдөр зөвшөөрөхдөө нэгэн захиатай хамт тэрхүү зөөлөн чихрийг өгж байсан шүү дээ. Чихрийн цаасаа хадгалж явсан ч хаа нэгтээ нэг номныхоо завсар хийгээд олсонгүй тиймээс яг адилхан зөөлөн чихэр явуулсан юм. Аз болж одоо болтол тэр чихэр үйлдвэрлэгдэж байдаг юм байна. Одоо зураг үлдсэн үү чамаас минь үлдсэн нандин зүйлсийн нэг энэ гэрэл зураг үргэлж л миний хажууд чамайг минь хамт байгааг мэдрүүлсэн зураг. 15-н жил энэ зургыг ширтэж амьдарлаа. Одоо энэ бүх зүйлийг хадгалж чадахгүй ээ. Би чамайг зүрх сэтгэлдээ мөнх хайрлаж чадахгүйнээ яагаад гэвэл би өөрөө мөнх биш юм байна. Үүрд баяртай Чиний нүдэнд дулаахан инээмсэглэдэг нэгэн цагт чамайг хайраар дүүргэх хичээж байсан залуугаас...
Бүсгүй захидалыг арай ядан уншиж дуусгаад гэрээсээ хаа нэгтээгээс нэг зүйлийг нулимс дуслуулан хайсаар...
Хайр дурлал энэ шийдвэрийг нь би хүндэтгэн хүлээж авлаа. Аль хэзээний гэрлийг олоод хараад алхчихсан хэдий ч гэнэт л тэр гэрэл алга болчих юм гэж санасангүй ээ гэхдээ зүрхний мухарт бяцхан лаа сүүмийнэ. Хэдийгээрээ 1 жилийн хугацаанд маш гайхамшигтай байсан ч... Одоо юу ч байхгүй хоосон санагдах авч зүрхэндээ би түүнийгээ мөнхөд хайрлана. Би дахиж хэн нэгэнд дурлаж чадахгүй гэдгээ л мэдэж байна та нар намайг сэтгэлийн хөөрлөөр бичиж байна гэж магадгүй би та нарт амлы би тэр хүнээс өөр хүнийг хайрлаж чадахгүй. Ядаж чадахгүй гэж та нар бодвол би яг энэ бодлоороо 10-н жил ийм статустай амьдрана. Ингэлээ гээд би сэтгэлээр аймшигтай их унаж байгаа хэдий ч нэгэнтээ тэр минь аз жаргалтай амьдрах учраас би хичнээн битгий орхиоч надтай үлдээч гэж хэлж чадахгүй.
Эцсийн удаа гэж хэлж чадах уу
Эргэж харалгүйгээр алхаж одлоо Бүсгүй минь баяртай... Хэзээ нэгэн цагт би чиний амьдралд урьдынх шигээ байр суурь эзлэн чамайг хайрлаж аз жаргалтай байлгахыг л хүснэ. Гэвч тэр цагт хэдийнээ өөр хэн нэгэний утга учир болчихсон байвал... Би яах мэдэх гүй ээ... Ганц бие СҮҮҮПЭР ААВ болно.
Цагаа тулахаар би их уяхан хүн юмаа. Намайг хүмүүс их тэвчээртэй ширүүн үгтэй гэж хэлдэг өөрөө ийм байдалд орчихсон нулимсаа арчаад битгий асгарууллаа.
Зүгээр л юм бүхэн хэтэрхий хурдацтай бас гунигтай сүр сар сүр сар юу ч хийхээ мэдэхгүй. Хоногт 24-н цаг байдаг бол надад яг тийм нэг бүтэн жил шиг өнгөрч байна нэг өдөр. Сэтгэлийн хат тэвчээргүй л гэх байх гэхдээ би амьдаараа үхэж байгааг хүмүүс ерөөсөө ойлгохгүй байна. Бараг шоронгоос дор би зүгээр л салхи болмоор байна. Хаа сайгүй тэнүүчлэн хийсэх сэвшээ салхи болно. Хамаг амьтдыг айлгах сэхүүн салхи л болмоор байна. Хүссэнээрээ би түүнийг илбэн таалж үргэлж хажууд нь... Хэрвээ би үхвэл салхи болохыг хүснэ. Хүний амьдралд=АМЬ+ДАРЛУУЛАхгүй... Хүн гэгч хоёр хөлтэй хохимой толгойтой нүгэлтэн. Энэ дэлхий дээрх хамгийн муу муухай би тиймээ би нүгэлтэн. Би тэдний нэг нь тиймээ би нүгэлтэн.
Хорвоо би чамаас залхаж байна энэ амьдралаас намайг хүлсэн ганц олс байгаа тэр тасарчихвал хүссэн хүсээгүй баяртай миний гэсэн бүхэн баяртай... Цаашаа чадахгүйнээ дахиж би чадахгүйнээ
"Зөвхөн түүний төлөө амьдрах сайхан" цааш унших »
Юунаас эхлэхээ би мэдэхгүй юм 20 гараад л явж байгаа залуугийн өчүүхэн бодлыг уншаад бүү шоолоорой. Нас залуу Цус шингэн гэх хэрэггүй хүн бүхэнд өв тэгш үг болон үзэл бодолоо хэлэх эрх бий...
Цаг хугацаа гэгч аугаа зүйл ч юм шиг аль эсвэл аймшигтай ч юм шиг. Тиймээ нөгөө та бүхэний өдөр тутамд тохиолддог ХАЙР ДУРЛАЛ-ын талаар л...
Өдөр бүхэн ганцхан түүндээ дурлаж... Өчигдөрөөс ондоо Өнөөдөрөөс өөр Маргааш тэс хөндлөн... Шүтэж биширсээр л... Зөвхөн түүнийхээ төлөө амьсгалж, алхаж амьд явах учир утга минь л гэж... Хорвоо ертөнцөд ганцхан нар байдаг авч харин зарим нэгэнд нь нарнаас ч илүүтэйгээр гэрэлтэх НАРХАН байдагийг хүн бүхэн л мэдэж байгаа гэхдээ... Яагаад хэн нэгэнд гээч зарим нь олоогүй л төөрч будилж явж байгаа... ГАНЦААРДАЛ-тай найзалж...
Хүн гээч амьтан яаавч ганцаараа амьдрах учир үгүй юм шиг л санагддаг хорвоо дэлхийд ганцаараа хүрж ирдэг ч буцахдаа хэн нэгэнтэй буцахыг амьдралынхаа туршид хүсэж мөрөөдөж байдаг ч юмуу... ТЭНЭГ-ийн дотор УУЖУУ гэж яасан үнэн үг вэ гэж... хүн ГАНЦААРАА байхдаа юу ч бодож санахгүй сайхан ч юм шиг санагдаж өөрийгөө ХАРАНХУЙ ӨРӨӨ-ндөө түгжээд орхичихдог... ЭНЭРЭЛ ҮГҮЙ ХОРВОО л мэт... Зөвхөн ӨӨРИЙНХӨӨ төлөө биш ӨӨР ХЭН НЭГЭН-ий төлөө амьдрах ямар сайхан гээч... ӨГЛӨӨ болгоныг чамайгаа бодож сэрэх ямар гайхалтай гээч бурхан минь чамд би баярладаг... НАМАЙГ бас чи минь бодож сэрдэг гэхээр би бүр 2 дахин баярлаж сэрдэг гээч... ЗҮРХ минь хайраар дүүрч амьдрах эрч хүчний ЭХ БУЛАГ энерги минь гагцхүү чи минь өөр хэн ч биш... Хамгийн үнэтэй АЗ ЖАРГАЛ минь... Чиний төлөө цохилох миний зүрх... Миний төлөө огших чиний минь сэтгэл... ЗҮРХ СЭТГЭЛ-дээ чамайгаа тээж ЗӨВХӨН минийх гэж ДАЯН ДЭЛХИЙ-гээр нэг орилохоос ч би айхгүй ээ... ХАЙР хүнд ганцхан юм шүү алдвал ДАХИАД ирэхгүй ээ...
Аливаа зүйлсийн ЭХЛЭЛ ТӨГСГӨЛ гэхээс илүүтэйгээр ӨРНӨЛ гээч л хамгийн сонирхолтой амттай шимтэй гашуун нясуун...
Намайг гомдоосон ГОМДОЛ болгоныг НУЛИМС биш ГУНИГ биш ГУТРАЛ биш зөвхөн ИНЭЭД болгож... чамайгаа гомдоосон гомдол болгоныг зүрхэндээ ХАДААС болгон шаасаар л... Өчүүхэн төдий зүйл өөдгүй зан гаргаж аашлах чи бид 2ын МУНХАГЛАЛ бүхэнийг сэтгэлдээ сийчэж хамгийн сүүлд нь чи бид 2ын ХАЙР ДУРЛАЛ-аар угааж ариусгасаар л...
Тиймээ би хэзээний СОНГОЛТ-оо хийчихсэн...
ХАЙР ДУРЛАЛ, НАРХАН, ГАНЦААРДАЛ, ТЭНЭГ, УУЖУУ, ХАРАНХУЙ ӨРӨӨ, ЭНЭРЭЛ ҮГҮЙ ХОРВОО, ӨӨРИЙНХӨӨ, ӨӨР ХЭН НЭГЭН, ӨГЛӨӨ, НАМАЙГ, ЗҮРХ, ЭХ БУЛАГ, АЗ ЖАРГАЛ, ЗҮРХ СЭТГЭЛ, ЗӨВХӨН, ДАЯН ДЭЛХИЙ, ХАЙР, ДАХИАД, ЭХЛЭЛ, ТӨСГӨЛ, ӨРНӨЛ, ГОМДОЛ, НУЛИМС, ГУНИГ, ГУТРАЛ, ИНЭЭД, ХАДААС, МУНХАГЛАЛ, ХАЙР ДУРЛАЛ.....СОНГОЛТ

"Би өөрийнхөө Гэрлийг олоод аль хэзээний алхчижээ..." цааш унших »
"Миний төрсөн өдрийг аварсан нь..." цааш унших »
Одоо тэр л мөчүүд санагалзахад хором мөч бүхэн үнэтэйхэн, харин энэ л мөчид зүрхэнд үлдсэн сэм сэмхэн гуниглах шалтгаан мэт. Сэтгэл зүрхэнд минь хэнэгүйхэн нэрээ сийлж орхичихоод намайг мартсан биздээ. Дурсан санагалзах тоолонд сийлээд орхисон нэр чинь гэрэлтэх шиг. Өглөө бүхэн нэг л нэрийг бодож үдэш бүхэн нэг л утасны дугаарыг чинь хэзээ ч мартахгүй мэт л. Өдөр болгон чам дээрээ алхан барин очих тоолонд цаг хугацаа ямар удаан байсаныг хэлэх юун. Харин чамтайгаа уулзахад минут битгий хэл секунд хүртэл үнэтэй хэрнээ хурдахан дуусна. Цонхон доор чинь ирээд шүгэлддэг тэр жаал хэзийнээ сайхан залуу болждээ. Аяга халуун кофены мөнгө олчихоод үрчихгүй гэж алхдаг байж билээ. Уулзах тоолонд нөгөө л кофе, тэхдээ халуун хайраар амтлагдан сүлэгдсэн мэт. Ярих хэлэх дурсамж багахан хэдий ч амьдралын минь жаргалтай дүр зураглал тэнд хэдий ч одоо гунигтайхан дурсамж төдхийхэн үлдэждээ. Танай байрны гадуур явах тоолонд чиний минь дүр харагдаж, халуун кофе уух тоолонд зүрх сэтгэл минь дулаацна. Сэтгэл зүрх минь хүчтэйхэн тийчилж жихүүн салхи үлээх мөч бүхэнд энгэрийн минь цахилгааныг татаж халхуухан үнсэлтээр төөнөж байсан нь дурсагдана. Гарыг чинь хөтлөөд л, гудамжаар алхахад надаас илүү жаргалтай хүн байхгүй л юм шиг.
Одоо энэ бүхэн салхи мэт салхилан хааяа хааяахан салхилсаар л...
Амьдрал өөрөө аз жаргал болхоор гунихарсан сэтгэлээ сэм сэмхэн санагалзаж гунигтайхан түүх гэхүү дурсамж гэхүү болгон үлдээе дээ.
Оройн мэнд... Тиймээ намайг Гэгээлэг гэдэг. Гэхдээ миний блог ертөнцийн нэр. Зүгээр л хүмүүсийг амьдралд хайртай нэг л амьдрах юм чинь гэрэл гэгээтэй амьдраасай л гэж хүсдэг өөр зүйлгүй. Банжигмаанууд дунд гоё гоё атаархмаар ээжүүд байна уншаад л атаархаад л... Банжигдоржууд ер нь хүүхдийнхээ талаар Банжигмаа нар шиг бичдэггүй л байх. Орой нэг ажлаасаа хүрж ирээд л жаахан тэвэрч байгаад л эхнэрүүддээ ажлаа хийлээ ядарлаа үхлээ гээд л зурагтаа хараад суучихдаг байх мөн үү... Тиймдээ ч угаасаа бид нарын ажил биш ,байх ч гэсэн яаж ээж нарыг нь гүйцхэв эгэгэ. Зүгээр л уншаад атаархах сэтгэл төрөөд л хэзээ нэг өөрийн Гэгээлэг-ээ тэврээд л алий аавын дүү ахын хүү гээд л сандраад л. Төрхийн хүлээлгийн өрөөнд сандраад л байж ядаад л... Өглөө нь хүүтэй боллоо гэж дэлхий даяар зарлан тунхаглахаас буцахгүй орой нь халааллтай сандарцан өлгий хайгаад л хэхэ. Аав болох сайхан гэр бүлтэй болох чин хүсэл минь хэзээд... Ойрын хэдэн жилд болохгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ хэзийнээ аав болчихсон төрөөгүй хүүхдэд гээд нэрийг нь хүртэл бэлдцэн байгаа юм чинь... Удахгүй бишээ 20-д жилийн дараа банжиг байх ч болно миний блог байх ч болно тэр цагт энэ блогийг жинхэнэ Гэгээлэг хөтлөх буй за гэж найдаж байна... Зүгээр л гэнэт сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулаал яадгым би атаархаж байна аа гэхдээ цагааханаар шүү!!! Үртэй хүн жаргалтай бас зовлонтой Үхтэл үр харнаа гэж...

Ингээд л блогчин болгоно гэж бодож байна ккк
Өчүүхэн миний блогийг маань Цахиур Хагалах блогт оруулсанд гүнээ их талархаж байна. Банжиг.нэт-н нүүрэнд Гэрэлрүү алх... гэдэг үгээ блогоо харсандаа туйлын их баяртай байна болж болж цахиур хагална гэж найдаж байна. Одоо удахгүй бүр хүч түрэн сайн сайхан бичлэгүүд шахна гэж бодож байна өөр юм алга...

Үл ойлгогдох бүсгүй минь намайгаа уучлаарай. Хамгийн сайн найз, хайрт залуу чинь байхыг л хүсдэг. Гэвч найз чинь болж чадахгүй эсвэл би сайн ойлгохгүй байх шиг. Чамайг дуугүй дагаад явж байхад чиний төлөө л гэж тэр алхам бүр... Энэ зайг чи холдуулсан ч гэсэн би чамайг дагасаар л байсан. Хэлэх гэсэн үгээ хэлмээр санагдавч чи сонсохыг үл хүснэ. Уранхай цаасан дээр бичсэн үг өгүүлбэрүүдийг чи олж унших үгүй би мэдэхгүй л байна...
Яг одоо хав харанхуй саргүй одод үгүй шөнийн тэнгэр шиг л байна. Цаг агаарын байдал тааламжгүй Зүрхэнд цасаар шуурна. Бас тэнгэр шиг байна гээч хө. Аадар бороо зогсолтгүй асгарч, аргамжаад үлдсэн гунигийг минь үерийн усаараа аваад явчихгүй л юм. Нар гарахыг хүлээж өөрийгөө тайван орхино. Хорвоо дэлхийд хааяа нар өглөө болгон манддагийг мартах шиг... Үргэлж л ийм бүүдгэр ертөнцийн ганцаардсан цамхагын хамгийн өндөрт байрлах өрөөндөө өөрийгөө түгжэн хэдэн мөр үсэг таталган бичнэм. Суурийг би өөрөө ухаж, тоосго бүрийг нь би өөрийнхөө хүслээр өрсөн...Орчноос өөрийгөө таслахын тулд хамгийн өндөрт гэрэл муутай бүүдгэр өрөөтэй. Хааяа хааяахан энэ өрөөгөөрөө шагайж ганцхан жижигхэн цонхоор нь гаднах ертөнцийг ажиж суух дуртай. Тэгээд л өөрийгөө харааж зүхэж орилж хашгирч савлаж шидэлж бяцалаад л хаалгын нь хүчтэйхэн саваад цамхагынхаа уртаа шатаар эрсхэн ууртай гүйхчээ аядан бууна. Хамаг бухимдлаа тэрхүү цамхагынхаа бүүдгэр өрөөнд үлдээчихсэн мэт. Уртаа шатаар нь гүйж явахдаа уйтгар гуниг намайг тэр бүүдгэр өрөөний хаалганы цаанаас намайг бариад авчихвий л гэж... Хааяа хааяахан би цамхагийнхаа бүүдгэр өрөөлүү шагайх дуртай... Хааяа хааяахан тэнд үлдэх гуниг гутралыг санагалзаж тэмүүлэх дуртай...Намайг ойлгох тэр цамхагийн өрөөнд ганцаар сууж элдвийг тунгааж орчлон ертөнцөөс түрчиг тасрах гайхамшигтай ч юм шиг гүй ч юм шиг... Өөрөө барьсан энэ цамхагаа бараг л нураахгүй биз...Өөдгүй байгаа биз хамаг бухимдалаа тайлж тайвшралаа олчоод хаалгын саваад зугтаах шахам гардаг гэхээр... Өндөр уртаа шаттай бүүдгэр өрөөтэй жижигхэн цонхтой цамхаг мину
© Гэрэлрүү алх...
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог


